Эрэгтэйчүүдийн 12, эмэгтэйчүүдийн долоон хувь бөөрний чулуутай гэсэн судалгаа бий. Үүнээс болж цусны даралт ихсэж, чихрийн шижинтэй болох магадлал нэмэгддэг.
Бөөрний чулуу нь төрөл бүрийн талстаас тогтдог бөгөөд ихэнх хувийг нь кальцийн оскалат болон түүний хольцтой бодис эзэлдэг. Эмч нар үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ус их ууж, оксалатаар баялаг хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнтэй зөвлөмж байж чаддаггүй. Тэгвэл жимсний ханд бөөрний чулууг хайлуулдгийг эрдэмтэд нээжээ. Хьюстон их сургуулийн химийн ин женер Жэфри Римерийн ахалсан баг энэ судалгааныхаа талаар “Nature” сэт гүүлд хэвлүүлжээ.
Гидроксикитрикийн хүчил (халуун орны зарим ургамал, жимсэнд байдаг нимбэгний төрлийн бодис) нь оскалатын талстын өсөлтийн урвалыг удаашруулж хайлуулдаг шидтэй гэнэ.