Ажаа Гэгээнтний тэргүүлдэг "Энэрэл нигүүлсэл" төв, Лантуун дохио ТББ хамтран "Happy tooth project 2016" төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Японы шүдний эмч Кондо Шига Чихирогийн санаачилгаар Япон Улсын эмч нар ЭХЭМҮТ дээр энэ сарын 1-3-ны дуустал хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө өгч байгаа аж.
Уг арга хэмжээг "Ид шидийн уут" аяны зорилтот бүлгийн хүүхдүүд, "Манай гэр" асрамжийн газрын хүүхдүүд, Тамара эмээгийн цэцэрлэгийн хүүхдүүд зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулж байгаа юм.