Байгалиас заяасан эд эрхтнээ мэс заслын аргаар засч янзлах нь одоо үед ихсээд байгаа билээ. Хөх томруулах мэс ажилбарыг мэс заслын талаас ямар нэг аюул, хор байхгүй мөн аминаас хол гэдгээр нь нэг их буруушаадаггүй. Басхүү үр дүн нь хурдан үзэгддэг. Хагалгааны дараа өөртөө итгэлтэй хүссэн хувцсаа өмсөж болдог гэх мэт олон сайн талтай. Зөвхөн гоо сайхны талаас төдийгүй хөхний хавдрын өвчний улмаас хагалгаа хийлгэсэн хүүхнүүд ч ийм мэс засал хийлгэх тохиолдол байдаг.
Хөхийг гурван янзын газарт засал хийж болдог. Суганд, хөхний доогуур мөн хөхний толгой хэсгээр. Хөхний доогуур хийсэн зүсэлтээс сорви үлддэг. Харин хөхний толгойны дагуу зүсэх нь гоо сайхан талаасаа илүү цэвэрхэн, өө сэвгүй болдог ажээ.
Төрөхөд мэдээж ямар ч нөлөө байхгүй. Харин хүүхдээ хөхүүлэх үед сүү орох явдал маш муу. Сүүний булчирхайг тэжээдэг судсуудыг хаачихдаг учраас хүүхдээ хөхүүлэхгүй байх, эсвэл хиймэл хөхөө авахуулах гэсэн хоёр замын нэгийг сонгох хэрэгтэй болдог. Хөхний хагалгаа хийхэд хоёр тал нь аль болох ижилхэн байх ёстой. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний хос эрхтэн адил байх тохиолдол маш ховор гэнэ.
Хиймэл хөх нь гялгар уутанд хийсэн 0.9 хувийн натри хлорийн уусмалыг гуурсаар хийж дүүргэсэн эд. Хоосон силикон уутаа хөхөн доор нь заримдаа цээжний булчин дор байрлуулдаг.
Хийлгэсэн хиймэл хөх нь хэдэн жил ч тэр байдлаа хадгална. Эхний 6 сард хөхний толгой, түүний ойр орчим мэдрэмж муу байдаг. Харин хагалгааны дараа 5, 6 хоног хатуу боолттой байх ёстой ба бага зэрэг өвчин намдаах, булчин сулруулах эм хэрэглэх учиртай. Үүний эцэст хоёр, гурван сарын дараа та өөрийн хөхөө харахад мөн барихад өөрийн юм шиг санагдах болно.