"Асашёорү аваргын урилгаар Жэк Ма Монголд ирнэ" гэх мэдээлэл нийтлэгдэж байх үеэр хэвлэл мэдээллийнхэн бүгд үүнд анхаарлаа хандуулж байлаа. Гэтэл аврага "Жэк Ма Монголд ирэхгүй. Хэн ийм зүйл зарлаад байна аа" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн.
Jack Ma Mongold irehgyi!Hen iim zyil zarlaad bgaa?
— Asashoryu 第68代横綱朝青龍 (@Asashoryu) July 18, 2016
Ингэснээр энэ хэрэг намжиж сэтгүүлчдийн санаа амрах шиг болсон юм. Гэтэл өнөөдрийн сэдэв "Жэк Ма Монголд ирэв" болохыг хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Jack ireegyi kkk
— Asashoryu 第68代横綱朝青龍 (@Asashoryu) July 25, 2016
Тэрээр түүнийг монгол залуучуудад лекц тавиулахаар түүнийг урьсан хэмээн саяхан жиргэлээ. Эл лекц Шинэ Монгол Технологийн дээд сургуульд энэ сарын 27-нд зохиогдохоор төлөвлөгдөж байгаа гэнэ.
Jack mongoliin zaluuchuudad zoriulj 45 minutiin lekts hiine! Onts sonirholtoi boluu gj bodoj bn
— Asashoryu 第68代横綱朝青龍 (@Asashoryu) July 25, 2016
Тэгвэл өнөөдрийн онцлох сэдэв болоод буй Жэк Ма гэж хэн бэ?
Монголчууд угаас зочломтгой улс. Уран нугараач О.Цэцэглэн Жэк Мад нугарч үзүүлэх болсондоо маш баяртай байна гэв.