"Яг түүн шиг" шоуны үнэмлэхүй шилдэг оролцогч дуучин Б.Маралжингоог рэппэр Жийгийн хайртай бүсгүй байсныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хосууд тухайн үедээ залуусын төлөөлөл болон эд мандаж байх үедээ үерхдэг байсан тул багагүй хүмүүсийн анхаарлыг татдаг байсан юм. Гэтэл нэг л өдөр рэппэр залуугийн дуулах дууны сэдэв нэг л өөр тийшээ хазайж ирсэн нь тэдний харилцаа дуусч байгааг илэрхийлэх шиг болсон юм. Юу бодсоноо өөрийнхөө дуунд шингээн бусдад түгээдэг залуугийн өнцгөөс харвал тэрээр найз бүсгүйдээ жигтэйхэн гомдсон гэмээр.
Харин угаас бүрэг, даруу зантай дуучин Б.Маралжингоо аажим аажмаар чимээгүй болж эхэлсэн юм. Тэрээр "Яг түүн шиг" шоу эхэлтэл ёстой л нэг үхсэн мэт сураг ажиггүй байж байгаад гэнэт гарсан гал шиг түймэр болтлоо одоо болтол шатаж байгаа билээ.
Тэгвэл өчигдөрхөн рэппэр Жий маань өөрийн эмэгтэйгээ гэргийгээ болгон нижгэр хурим хийсэн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Фэйсбүүк хуудсаар зөвхөн түүний хуримын тухай сэтгэгдэл, бичлэг, зураг газар авсан нь дуучин бүсгүйд маань ямар сэтгэгдэл төрүүлсэн бол. Тэр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.