Элэгний вирус гэх элдэвтэй мангаа ганц жилийн дотор дэлхийн 350-500 мянган хүнийг харамсалтайгаар хорвоог орхиход хүргэж байна. Мангааг дарах аянд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хэдийнэ нэгдэн, ард олноо хамгаалж чадаж байгаа бол манай улс сүүлийн хэдэн жил л элэгний В, С вирусийн талаар дуугарч, анхаарч эхэлсэн.
“Өнөөдөр” сонины 2016 оны долдугаар сарын 1-ны дугаарт хэвлэгдсэн “Вирустэй гэж хэлэхээсээ өмнө” нийтлэлийн дараа олон хүн манай редакцад хандсан юм. Тэд элэгний вирусийг зөв оношлох орчин үеийн тоног төхөөрөмжтэй, шинжилгээний хариу нь найдвартай, үнэ өртөг ч боломжийн лаборатори санал болгохыг хүссэн билээ. Ингээд бид манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн лабораторийг судалж үзлээ.
Дэлхийн томоохон лабораториудын хувьд IVD cертификаттай, сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг ашигладаг учир шинжилгээний хариу нь баталгаатай, найдвартай, хүлээн зөвшөөрөгддөг юм байна. Харин манайд дэлхийн томоохон лабораториудад ашиглаж буй Швейцарын “Roche” компанийн технологийг ХӨСҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Интермед”, “Сонгдо” “Гранд-Мед” эмнэлэг нэвтрүүлжээ. Тэдний дундаас анхаарал татсан нэг зүйл нь уг технологийн сүүлийн үеийн загвар болох “Roche” брэндийн “Cobas 4800” бүрэн автомат ажиллагаатай, IVD cертификаттай төхөөрөмжийг “Вона Вита” лаборатори ганцаараа ашигладаг юм байна.
Элэгний вирусийн шинжилгээний эргэлзээтэй хариундаа төөрч, будилж, эсвэл өвдсөн, эсэхээ ч мэдэхгүй яваа олон зуун монгол хүнд энэ лабораторийнхон тус болох нь дамжиггүй. Тиймээс МУБИС-ийн чанх урд талын UBH төвийн тавдугаар давхарт байрлах “Вона Вита” эмнэл зүйн нэгдсэн төв лабораторийн шинжилгээ үйлчилгээний талаар өнгөрсөн бямба гаригт сурвалжиллаа. Тэд бямба гаригт 10.00-15.00, ажлын өдөр 08.30-17.00 цагийн хооронд ажилладаг юм байна.
Элэгний вирусийн шинжилгээний төлбөрийг 120.000-аас 80.000 төгрөг болгожээ
Чихэнд чимэгтэй, ийм сайхан мэдээгээр “Вона Вита” лабораторийнхон биднийг угтлаа. Тодруулбал, долдугаар сарын 4 буюу өнөөдрөөс эхлэн элэгний B вирус илрүүлэлтийн шинжилгээ 10.000, С вирус илрүүлэлтийн шинжилгээ 10.000, B вирусийн идэвхжил үзэх (тоолох) шинжилгээ, С вирус тоолох нь тус бүр 80.000 төгрөг болж хямдарсан үнээр иргэдэд үйлчлэх юм байна. Монголдоо ганц “Cobas 4800” бүрэн автомат төхөөрөмжтэй, мэргэжлийн баг хамт олонтой хэрнээ яагаад ийм хямд (ХӨСҮТ-д В вирус тоолох 140, С вирус тоолох 160 мянга байдаг) хардах сэтгэл төрснийг нуух юун.
Харин тэд “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт лабораторийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, олон улсын стандартыг хангасан оношилгоо шинжилгээг эх орондоо өртөг зардал багатайгаар хийлгэх нөхцлийг бүрдүүлж ажиллана” гэсэн гол зорилгоо биелүүлж буй нь энэ аж. Тэд ингэж үнээ буулгахдаа Швейцарын талынхантай харилцаа холбоо тогтоох гэж уйгагүй хөөцөлдөн, олон арван удаа цахим захидал бичиж, элэгний вирусийн тархалт хамгийн их байгаа гурван улсын нэг нь Монгол хэмээн учирлан гуйж, ойлгуулсны эцэст тэднээс дэмжлэг авч чадсанаар шинжилгээний үнээ ийн буулгасан байна.
Таван хүний нэгийг нь зовоож буй элэгний вирусээс нэг ч гэсэн хүнийг хамгаалж, өвдсөн нэгийг нь элэгний хатуурал, хорт хавдраар хорвоог орхихоос аврахын тулд тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ эдийн засгийн хүнд ачаанаас нь бага ч болов хөнгөлж буй тэдний энэхүү сайхан мэдээг та бүхэнд дуулгах болсондоо баяртай байна.
Улсын болон хувийн олон эмнэлэгт шинжилгээ өгч, эерэг, сөрөг хариуны алинд нь итгэхээ мэдэхгүй яваа хүмүүст үнэн бодит хариу, үр дүнтэй эмчилгээ хамгаас чухал.
“Бона Вита” лаборатори нь шинжилгээний бүх үзүүлэлтээр Австралийн RCPA компанийн гадаад хяналтад сар бүр хамрагддаг аж. Ингэснээр тус лабораторийн шинжилгээний хариу АНУ, Герман, Япон, Англи зэрэг дэлхийн 70 гаруй улсын эмнэлэгт бүрэн хүлээн зөвшөөрөгдөхж буй юм байна. Гэтэл бусад лабораторийн шинжилгээг ийнхүү гадаад хяналтад хамруулдаг талаар мэдээлэл байдаггүй юм байна.
Баталгаат хариу зөв оношийн эхлэл
“Бона Вита” лаборатори нь 2015 оны арванхоёрдугаар сарын 16-нд үүдээ нээсэн ч олонд хэдийнэ танил болсон нь амралтын өдөр гэлтгүй тэднийг зорих хүмүүсийн цуваанаас харж болохоор байв. Тэд энэ оны зургадугаар сард ХӨСҮТ-өөс элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээ хийх албан ёсны эрхээ авсан бөгөөд олон улсад магадлан итгэмжлэгдсэн лаборатори болохоор шамдан ажиллаж байгаа аж. Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар лабораторио нээж буй тул та иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт байрлах “Бона Вита” лабораторийн салбарт очиж, шинжилгээ өгөх боломжтой юм байна.
“Туузан оношлуураар элэгний вирус илэрлээ гэхэд тоолуулахаас өмнө иммунологийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Дараа нь В, С вирусийн ДНХ, РНХ-г тоолох молекул биологийн шинжилгээний өгөх нь зөв. Манай лабораторийн тоног төхөөрөмжид хүний гар ажиллагаа шаардлагагүй, бүрэн автомат тул шинжилгээ солигдох, хариу зөрөх асуудал гарахгүй” гэж “Бона Вита” лаборатори хариуцсан эрхлэгч Б.Батнасан ярив.
Хүн эрүүл байхдаа ямар баян буйгаа анзаардаггүй юм билээ. Харин өвчилсөн үедээ л урьдчилан сэргийлж, арай эрт эмнэлэгт хандах минь яав гэж харамсдаг. Тиймээс найдвартай лабораторид элэгний В, С, Д вирус байгаа, эсэхээ эртхэн шинжлүүлж, вирусгүй байвал вакцин хийлгэх нь хамгийн ухаалаг сонголт билээ. Та бүхэн “Вона Вита” лабораторид хандахыг хүсвэл 70104433, 70104477 гэсэн утсаар холбогдоорой.