Өглөөний цай бол хүний өдөр тутмын хоол хүнснээс хамгийн чухал нь. Австралийн эрдэмтэд өглөөний цай огт уудаггүй хүмүүс эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарах эрсдэлтэй байдаг хэмээн анхааруулж байна.
Ганц хоёрхон зүсэм хачиртай талхнаас татгалзах нь хүнийг ирээдүйд зүрх судасны өвчин, ходоод гэдэсний үрэвсэл, хэт таргалалт эсвэл сахарын өвчтэй болгох аюултай гэнэ. Тэр ч бүү хэл өглөөний цайг хайхардаггүй хүмүүсийг бусад хүмүүстэй харьцуулахад эрт үхэх магадлалтай гэсэн судалгаа ч бий.Тазманы их сургуулийн мэргэжилтнүүд өглөөний цай уудаггүй, өглөө өлсгөлөн явдаг хүмүүст урт хугацааны судалгаа хийжээ. Уг судалгаанд 10 мянга гаруй хүнийг хамруулж, өргөн хүрээтэй ажиглалт хийсэн байна. Судалгаанд оролцсон 2000 хүн өглөөд огт цай уудаггүй байлаа. Нийт 20 жил үргэлжилсэн энэхүү судалгааны дүнд эдгээр хүмүүсийн ихэнхэд нь эмч нар ямар нэгэн эмгэгийн шинж тэмдэг тогтоожээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “Өглөөний цай бол хүний өдөр тутмын эрч хүчийн 25 хувийг нөхдөг бөгөөд өглөөний цайгаа ууснаар та илүү хүчирхэг дархлаатай болдог.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.