Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд НЭМГ-тай хамтран ажиллаж, хамт олны хандивын үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдийн ханиад томуу, амьсгалын замын өвчнийг эрт оношлох, тэдгээрийн хүндрэлээс сэргийлэх, илүү олон ахмад настны эрүүл мэндийг тогтмол хянах, эмнэлгийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр бие даан зохион байгуулагдсан болон ӨЭМТ-ийн салбар болох 7 эмнэлэгт тус бүрт нь эмнэлгийн багаж хэрэгслийг ариутган халдваргүйжүүлэх хэрэгсэл, бага насны хүүхдийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлогч багаж, хүүхдийн утлагын болон цэр сорогч аппарат, даралтын аппарат, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор зэргийг хандивлалаа.
Уг багаж хэрэгслэлийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг БГД-ийн “Ашид амгалан” ӨЭМТ дээр зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээнд АХБ-ны ажилтнууд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн өрхийн менежер, ӨЭМТ-ийн төлөөлөл оролцлоо.