Хөвсгөл аймагт Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Монгол дахь төлөөлөгчийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг хамтран уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийж 25 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.
Тус төсөл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хөвсгөлд 2013 онд ирж 45 хүүхдэд мэс засал хийсэн байна. Энэ жил Хөвсгөлд 2 дахь удаагаа ирж байгаа бөгөөд төслийн хүрээнд давхардсан тоогоор 21 дэх аймагтаа ажиллаж байгаа ажээ.
Монгол Улсын хэмжээнд уруул тагнайн сэтэрхийтэй 1000 гаруй хүүхэд хяналтанд байдаг бол Хөвсгөл аймагт 60 орчим хүүхэд байдаг гэнэ.