Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлйин Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд заралжээ. Өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах фермүүд 2016 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ГУМ сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ авчирч өгөх юм байна. Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр ГУМ сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд цугалсан хүүдүүдэд үнэгүй түгээхээр болжээ.