-
Сахар орлуулагч
Өдөрт дунджаар сахар орлуулагчтай нэг лааз ундаа уудаг эхийн хүүхэд илүүдэл жинтэй төрдөг нь тогтоогджээ. Учир нь ээж таны биед хуримтлагдсан сахар урагт нөлөөлж, хүүхдийн тань биеийн онцлогоос хамааран удаан хугацаанд илүүдэл жинтэй явах шалтгаан нь болдог ажээ.
-
Зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд
Хумсны будаг, сормуусны будаг, харшлын тос гэх мэт бүхий л органик бус гоо сайхны бүтээгдхүүнээс татгалзаарай.
-
Хиам болон утсан мах
Эдгээр нь бүгд улаан өнгийг хадгалах зориулалттай химийн нэмэлт бодистой бүтээгдэхүүнүүд юм. Зөвхөн хиаман төрөл ч гэлтгүй химийн аргаар хийсэн бүхий л хүнснээс зайлсхийх нь ээж таны хамгийн түрүүнд хүүхдийнхээ төлөө хийх ёстой үйлдэл болдог байна.
-
Тамхи
Ээж өөрөө тамхи татах нь бүү хэл тамхины утаанаас хүртэл хол байх ёстой. Хувцсанд шингэсэн тамхины утаа ч хортой байдаг гэнэ шүү. Тиймээс жирэмсэн үед аав болон бусад гэр бүлийн гишүүд тамхийг ээжээс хол татаж заншаарай.
-
Согтууруулах ундааны бүх төрөл
Зарим хүмүүс жирэмсэн байхад бага зэрэг дарс ууж болно гэдэг. Гэхдээ энэ нь бүрэн төгс баталгаа болж чадахгүй. Насанд хүрсэн хүний хувьд маш бага хэмжээ байж болох ч бяцхан ургийн хувьд хэр их хэмжээтэй болохыг төсөөлөөд үзээрэй.