Бүсгүйчүүд бид арьсаа толигор, үргэлж залуугаараа байлгахыг хүсдэг. Тиймдээ ч аливаа үнэтэй гоо сайхны салонд орж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэхдээ үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд бүгд сайхан болчихно гэсэн үг биш. Гэрийн нөхцөлд хамгийн хямд төсвөөр ч арьсаа 18-т шиг байлгах боломжтой. Хөргөгчиндөө байх хүнсний бүтээгдэхүүнүүдээр арьсандаа тэжээл өгөх маск хийж болно. Маскны тусламжтайгаар нүүрний цусан хангамжаа нэмэх, арьсныхаа үхэжсэн эд эсүүдийг зайлуулах, хялгасан үрчлээснүүдээ арилгах, өрөвслийн процессийг эдгээх, нүүрнийхээ булчинг чангаруулах, арьсаа уян зөөлөн болгох, арьсныхаа ядаргааг тайлах гээд хүссэн үр дүндээ хүрч болно. Хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй маскуудыг хүргэж байна.
- Хуурай арьсны маск - Нэг хоолны халбага зөгийн бал, мөн адил хэмжээний арвайн гурилыг хоёр халбага шинэ сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана.
- Зовхины үрчлээс багасгах - Шөнө унтахаасаа өмнө нүүрээ амраахаас гадна цайны ханд ч юм уу, эсвэл бүлээн усанд дүрж амрааж, хөлөндөө нимгэн тос түрхээд унтана.
- Тослог арьсны макс - 2ш өндөгний шар, 1цайны халбага лимоны эсвэл өөр исгэлэн жимсний шүүс, 2 цайны халбага зөөхийг холиод нүүрэндээ 15 минут тавина. Маскийг угаасны дараа ногоон цайгаар хүйтэн бигнүүр тавина.
- Үрчлээтэй, хөгширч эхэлсэн арьсанд зориулагдсан маск - 1 ширхэг өндөгний цагааныг хөөсрүүлээд, 2 амны халбага өргөст хэмхний шүүс нэмж хутгаад нүүрэндээ тавина.
- Түргэн хугацаанд арьсыг өнгөлөг болгох маск - 1 ширхэг улаан лооль, 2 хоолны халбага сүүг хольж зуураад нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа угаана. Үр дүнг нь та гуравхан хоногийн дотор мэдрэх болно.
- Арьсыг толигор болгох маск - Өргөст хэмхийг нарийн үрүүлд үрээд, цөцгийн тос нэмж хутгаад 1 цаг байлгана. Дараа нь тунасан шүүсийг нь юүлээд, өтгөн хэсгийг нь нүүрэндээ тавина. Маскыг авсны дараа шүүсээр нь нүүрээ арчина.
- Арьс чангалах – 2 цайны халбага кофены шаар, 2 цайны халбага зөгийн бал байхад болно. Бэлдмэлүүдээ хооронд нь хольж хутгаад арьсан дээрээ тавина. Их хүчтэй маск тул 10 минут тавиад бүлээн усаар угаана. Эмзэг арьстай хүнд тохирохгүй.
- Нүхжилт гүн цэвэрлэх – 2 хоолны халбага тараг, 1 хоолны халбага овъёосны гурилыг хооронд нь холиод нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минут байлгасны дараа угаана.Хар
- Батга цэвэрлэх – 1 ширхэг өндөгний цагаан, 1 цайны халбага нимбэгний шүүсийг хооронд нь холиод нүүрэндээ 15 минут тавина. Тавьсан хугацаанд их таталдах учир инээж, нүүрээ үрчийлгэж болохгүй. Тослог арьстай хүнд илүү тохиромжтой.
- Хагарсан өсгийнд – Нимбэгийн шүүстэй бүлээн усанд хөлөө 10-15 минут дэвтээнэ. Дараа нь савандаад, уушгин чулуугаар угаасны дараа хуурай алчуураар хөнгөн арчиж хатаана.
- Батганд – Овьёосны гурил дээр ус хийгээд холигчид холино. Нүүрэндээ түрхэж 15 минут болоод угааж хаттал нь арчина.
Арьсыг илүү уян хатан болгох эдгээр хүнс нь А, Е, кальци, магни, кали, натри, зэрэг эрдсээр нэн баялаг хүнс:
- Лууван
- Хүрэн манжин
- Ногоон чинжүү
- Самар
- Сармис
- Манго