Харааны бэрхшээлтэй хүүхдүүд бусдын л адил сурч, боловсорч байгаа ч тэдний танин мэдэхүйн төсөөллийг хөгжүүлэх орчин тусгаарлагдмал байгаагийн дээр брайль үсгээр хэвлэгдсэн ном, сурах бичиг олдоц муутай байдаг байна.
Тэгвэл хараагүй хүмүүст туслах зорилготой Бразилын Дэйзи Консерциумын гишүүн байгууллага болох "Dorina Nowill" сан хараагүй хүүхдүүдэд зориулсан шинэ лего тоглоомуудыг бүтээжээ. "Braille Bricks" буюу гэх энэхүү тоглоом нь брайль үсгийг илүү хялбар, сонирхолтой байдлаар сурах боломжийг олгох юм байна.