Улаанбурхан өвчний дэгдэлт газар авч, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг ачааллаа даахгүй байна гэх мэдээллийг ээжүүд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэх болсоор сар гаруй болжээ.
Хэвлэлүүд он гарснаас хойш хугацаанд амиа алдсан бяцхан үрсийн тоо 67 хувь нэмэгдэж, эл өвчин аюулын харанга дэлдэж байна хэмээн мэдээлж, цахим ертөнцөд ч энэ талаар шуугиж, иргэд хөдөлгөөн өрнүүлснээр Ерөнхий сайд өөрийн биеэр тус эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэрээ сар гаруй өмнө авахаар шийдсэн зохиоиол амьсгалын аппаратууд өнөөдөр ХӨСҮТ-д иржээ. Тун удахгүй дутагдалтай байгаа өвчтний хяналтын монитор ирэх бөгөөд ингэснээр тус эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг дутуу аппарат хэрэгсэлгүй болж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдах юм.
Эмч ажилтнуудынх нь мэдээлснээр 20 жилийн дараа тус тасаг бүрэн хангамжтай болж байгаа нь энэ гэнэ.