Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан бэлхүүсээ гуравхан долоо хоногийн дотор гоолиг, нарийхан болгох аргуудыг санал болгож байна.
- Гүнзгий амьсгаа авч сур. Энэ бол хамгийн шилдэг арга. Хамраараа гүнзгий амьсгаа авч гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргана. Өдөрт 5-10 удаа гүнзгий амьсгаа авах нь сэтгэл санааг тайвшруулж, их идэхээс сэргийлнэ.
- Шүршүүрт усанд орохдоо өөхлөг хэсгийг тусгай бээлий, ширүүн үстэй сойзоор эрчимтэй сайтар үр. Ийм үрэгчийг байнга хэрэглэснээр эвэршсэн эд эсийг арилгаж, арьсыг хүчилтөрөгчөөр амьсгалах боломжийг олгодог давуу талтай.
- Мөрөө цэх зогсож, унжсан гэдсээ татаж бай. Сууж байхдаа ч, зогсож байхдаа ч 30 секундын зайтай олон удаа гэдсээ татаж сурснаар гэдэснийхээ гол булчингуудыг бэхжүүлэх болно.
- Гэдсэнд тогтмол иллэг хийх. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулж, өөхөн хуримтлал бий болохоос сэргийлнэ.
- Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг.
- Далайн давстай халуун ваннанд ор. Далайн давсанд байх үнэт эрдэс бодисууд нь хүний бие организмд нэн таатай нөлөөлдөг. Ийм усанд долоо хоногт хоёроос гурван удаа орвол өөхөн давхарга мэдэгдэхүйц багасна.
- Ус их уу. Хэрвээ харвингаасаа салахыг хүсэж байгаа бол өдөрт өөрийн биеийн хэмжээнд таарахуйц хангалттай хэмжээний /2-3 литр/ ус уух хэрэгтэй. Ус нь бодисын солилцоог эрчимжүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.
- Гурилны оронд эрдэнэ шиш хэрэглэ. Гурилнаас аль болох татгалз. Гурилан бүтээгдэхүүн ихэвчлэн бэлхүүс, гэдэс, гуян, өгзгийг томруулдаг байна. Эрдэнэ шиш бол гоо сайханд маш сайн нөлөөтэй бөгөөд нүүрний арьс цэвэр болоод ирдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр өөх багасч, булчины хөгжилд сайнаар нөлөөлдөг.
- Кофены шаарыг хэрэглэ. Чанадаг кофены шаар нь өөхөн давхаргатай тэмцэх сайн аргын нэг. Үүгээр ташаа, өгзөг, гэдэс орчмыг сайтар үрж, том алчуураар ороо. Ингэхэд кофены молекулууд өөхлөг эд эсэд нэвтэрч, цусан хангамжийг сайжруулдаг.
Дасгалын хувьд: Дараах гурвалсан цогц дасгалыг хийхэд таны бие илт өөрчлөгдөх болно. Энэхүү дасгалыг Холливудын алдарт жүжигчин Жулия Робертс өдөр тутамдаа хийдэг байна.
- Нуруугаараа эргэх дасгал: Нуруугаа цэхлэж зогсоод саваа модны үзүүрээс атган гараа сунгана. Дараа нь саваа модоо атгасан чигтээ гараа толгойныхоо ард авчирна. Эхлээд баруун тийш аажуухан зөвхөн бэлхүүсээрээ эргэнэ. Буцаж хуучин байрлалдаа орон бэлдэх байдалд орж, зүүн тийшээ эргэнэ. Дасгалыг зүг зүг лүү 25 удаа давтан хийнэ.
- Ташаагаа өргөх дасгал: Хэвлийн дээд булчин чангаруулах дасгалыг шалан дээр хэвтэн хийнэ. Эхлээд хөлөө өвдгөөрөө нугална. Ингэхдээ хөлийн тавхайг шалнаас бүү хөндийрүүл. Бэлдэх байдалд орсны дараа өгзгөө шалнаас хөндийрүүлж, ташаагаа аль болох өндөрт өргөхийг хичээх хэрэгтэй. Буцаж бэлдэх байдалд орсны дараа дасгалыг дахин үргэлжлүүлээрэй. Дасгалыг 12-15 удаа давтан гүйцэтгэнэ.
- Хөлөө өргөх дасгал: Энэ дасгал хэвлийн доод булчинг хөгжүүлдэг. Шалан дээр хэвтэнэ. Хөлөө шулуун дээш өргөн шалтай перпендикуляр түвшинд барина. Хэсэг хугацаанд ингэж барьсны дараа хөлөө буулгаж амраагаад дахин үргэлжлүүлнэ. Дасгалыг мөн 12-15 удаа давтана. Энэхүү цогц дасгалыг долоо хоногт гурван удаа буюу дундаа нэг өдөр завсарлан өглөөний цайны өмнө хийгээрэй.