Найрамдал Ротаракт багийнхан дахин эмнэлгийн нэг өрөөг хүүхдэд ээлтэй өрөө болгон тохижууллаа. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Найрамдал Ротаракт клубын хэрэгжүүлж буй “Dream Corner 2015/2016” төслийн 7 дахь нээлт Сүхбаатар Нэгдсэн эмнэлэгт болж, хүүхдэд ээлтэй орчин дахин нэгээр нэмэгдлээ. Сүхбаатар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тарианы өрөөг хүүхдийн эрүүл мэндэд хоргүй тусгай будаг ашиглаж, халдварын эсрэг үйлчлэл бүхий шал дэвсэж тохижуулсан байна.