The Salvation army хүмүүнлэгийн байгууллагын урилгаар Солонгос улсын Данвон эмнэлгийн эмч нар ес дэх жилдээ зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэг үнэ төлбөргүй хийж байна.
Тодруулбал, эмч нар өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн The Salvation army байгууллагын байранд(Офицеруудын ордноос цайз зах өгсөх зам 032 цэргийн ангийн хажууд, 5 давхар шар байр) зүрхийн ховдол цоорхой хүүхдүүдэд үзлэг хийж байна. Мөн санхүүгийн боломж муу болон яаралтай хагалгаа хийх шаардлагатай зургаан хүүхдийг сонгон Солонгос улсад үнэ төлбөргүй хагалгаа хийх юм.
Дашрамд дурдахад, Тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хойш жил бүр 5-10, нийт 61 хүүхдийг үнэ төлбөргүй хагалгаанд оруулаад байгаа юм байна.