Хэдэн ч насны хүүхдэд хэрэглэж болох ном унших зуршилтай болгоход нь туслах арга замууд:
- Гэрийн даалгаврын орчинг бүрдүүлэх: Шаардлагатай бичгийн хэрэгсэл, материалуудыг хангалттай хангаж бэлтгэх
- Гэрийн даалгаврын хуваарийг бүрдүүлэх: Хэзээ, хаана хийхийг тогтоох. Өдөр бүр нэг цаг, нэг газарт гүйцэтгэдэг байх
- Гэрийн даалгаврын дэс дарааллыг бүрдүүлэх: Гэрийн даалгавар бол бүгдийн эхэнд гэдгийг тогтоох: гадаа тоглох, телевиз үзэх, гарч тоглох зэрэг юуг ч хийх байсан тэр бүгдээс түрүүнд хийж байх
- Ном унших зуршилтай болгох: Таны хүүхэд таны хэлсэн үгнээс илүүтэй таны хийдэг зүйлийг автоматаар хийж сурдаг. Тэгэхээр та түүнийг ямар зуршилтай болгомоор байна түүнийгээ өөрөө байнга хийх
- Телевизээ унтраа: Магадгүй та хэзээ, хэдий хугацаатай телевиз үздэг болохоо тогтоож болно. Энэ магадгүй хэцүү зүйл байж болох ч надад итгээрэй энэ бол хамгийн үр дүнтэй арга
- Багштай нь холбоотой байх: Та хүүхдийнхээ юу сурж байгааг болон юуг сурах гэж байгааг мэдсэнээрээ хүүхдээ амжилттай сурахад нь хяналт тавьж чадна
- Дэмжиж, урамшуулах: Хүүхдүүдээ дэмжиж урамшуулж байх. Зэмлэж, зовоож болохгүй.
- Тэдний даалгаврыг хянах: Хэт анхаарал тэдний санааг зовоох учир бага зэргийн анхаарал тавьж, тэдэнд итгэж, хяналт тавих
- Бодит байдлыг ойлгуулах: Энэ л илүү ахлах ангийн хүүхдүүдэд тохиромжтой бөгөөд тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, тэдний дүнгээс илүүтэй, юуг яаж сурсан нь тэдний амьдралд чухал нөлөө үзүүлдэг болохыг ойлгуулах
- Боломжтой бол хүүхэддээ компьютер авч өгөх: Энэ цаг үед ямар ч салбараар амжилтанд хүрэхэд технологийн орчинд мэргэшсэн байх нь үндсэн шалгуур болдог
- Интернет холбох: Ямар ч насны хүүхдийн болон хүмүүсийн гайхамшигт нээлтийн чухал хэрэгсэл бол интернет. Ямар ч насны хүүхдийн орж болох сайт:
- http://www.schoolwork.org
- http://www.sunsite.berkeley.edu/kidsclick
- http://www.homeworkcentral.com
- http://www.iln.net
- http://www.tutor.com
Pон Прай “Унших чадвараа сайжруулах нь” номноос