Хуучнаар Цэргийн госпиталь буюу одоогийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (БХХСАХНЭ)-ийнхэн өнгөрсөн баасан гаригаас эхлэн бужигнаж байна. Тус эмнэлгийн эмч, ажилчид цалингаа гүйцэд аваагүй гэсэн үндэслэлээр ажил хаяхаар болж, Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооноос нь удирдах дээд байгууллага болох БХЯ, ЗХЖШ-ынханд мэдэгдэл хүргүүлсэн аж. Энэ дагуу ЗХЖШ-аас гэнэтийн шалгалт оруулж, тэмцэгчидтэй нь уулзах, тавьсан шаардлагыг нь судлах гэх зэргээр “гал унтраах” арга хэмжээ авч, амралтын өдрүүдийг өнгөрөөж буй талаар эх сурвалжууд мэдээллээ.
Түүнээс гадна Зэвсэгт хүчний 027 дугаар анги гэсэн статустай явдаг тус эмнэлгийн өмнөх болон одоогийн захирагч, удирдлагуудтай холбоотой гомдол санал, идсэн уусан асуудлыг ч удирдах дээд байгууллагынхандаа хүргэсэн гэнэ.