Уушгины хорт хавдар эхний шатууд нь нууцлаг явагдаж гэнэт хүндэрдэг өвчин юм. Уушгины хорт хавдрын улмаас нас барсан хүмүүсийн 40 хувь нь эцсийн шатандаа орсон хойноо хорт хавдраар өвчилснөө мэддэг гэнэ. Хэрвээ та тамхи татдаг, ямар нэг шалтгаангүйгээр байнга ханиах, хоолой сөөнгөтөх, ханиалганы үед цээжээр дуугарах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй. Мөн танд уушгины өвчний шинж тэмдгүүд болон урьдчилан сэргийлэх аргуудаас хүргэе.
1. Хоолой сөөнгөтөх- Энэ шинж тэмдэг нь хүчтэй ханиалганы улмаас мэдрэлийн судаснууд гэмтсэн үед илрэх ба арав болон түүнээс дээш хоног үргэлжилбэл эмчид хандах нь зүйтэй.
2. Жин хасах- Хорт хавдрын эс нь хүний биеийг шим тэжээл авах боломжгүй болгож үхжүүлдэг учраас богино хугацаанд таваас дээш килограмм турвал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай
3. Нурууны яс өвдөх- Хорт хавдрын үед тухайн газрын ясаар өвддөг. Уушгины хорт хавдрын үед ихэвчлэн шөнийн цагаар цээж болон нурууны ясаар өвдөх бөгөөд энэхүү шинж тэмдэг бусад хорт хавдрын үед ч илэрдэг.
4. Толгой өвдөх- Уушгинд байх хавдар Венийн судсыг дарсан тохиолдолд толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Харин цөөн хувь нь хавдар тархинд үсэрхийлсэн бол ийнхүү өвддөг.
5. Удаан хугацаагаар хуурай ханиах- Ердийн мэт ханиалгыг тэр бүр хүмүүс анзаардаггүй. Гэвч энэ бол маш аюултай шинж тэмдэг.
Уушгины хорт хавдраас сэргийлэхэд
- Жимс, хүнсний ногоо хэрэглэх
- Өөх тосны хэрэглээг хязгаарлах
- Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэхээс татгалзах
- Дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын зөв хэвшлийг дадал болгох хэрэгтэй.
Үүнээс гадна ариун цэврийн өрөөнд тамхи татаж огт болохгүй. Тамхины найрлага дахь бодисууд хүний биеээс ялгарах бусад бодистой исэлдэж хорт хавдар үүсгэх хамгийн их эрсдэлийг бий болгож байдаг байна.