"Авьяаслаг монголчууд" нэвтрүүлгийн шүүгч, рэппер Рокит Бэй өнөөдөр твиттерт нэгджээ. Сонирхолтой нь 2010 онд нээсэн хаягаараа тэрбээр анхны жиргээгээ өнөөдөр бичсэн юм. Идэвхгүй байсан хаяг нь эхний жиргээ хийснээс хойшх дөрвөн цагийн дотор 2600 гаруй дагагчтай болоод байна. Түүний эхний "Ene yadiin" гэх жиргээг 34 хүн дахин жиргэж, 56 хүн таалагдсан гэх товчийг даржээ.
Одоогоор тэрбээр нэг ч жиргээчийн дагаагүй байна. Цөөн тэмдэгтэд багтаан мэдээлэл, үзэл бодлоо оновчтой, товч тодорхой илэрхийлдэг жиргээн дэх рэпперүүдийн тоо ийн нэгээр нэмэгдлээ.