Олон улсын сансрын станцад 200 хоног ажиллаад, өнгөрсөн баасан гаригт дэлхийдээ буцаж ирсэн Америкийн сансрын нисэгч Терри Вертс Египетийн гурван сац суваргын зургийг огторгуйгаас авснаа твиттер хуудсандаа байршуулжээ.
Тэрбээр Оросын сансрын нисэгч А.Шкаплеров, Европын сансрын агентлагийн Саманта Кристофоретти нартай нэг баг болон ажилласан бөгөөд хамтдаа дэлхийдээ буусан аж.