Монгол Улсын Морин хуурын чуулгынхан Шинэ жилийн баярыг угтан энэ сарын 17-нд “The Sounds of Winter” тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт хийхээр болжээ. Өнгөрсөн жилээс яригдсаар энэ жил биеллээ олж үзэгчдэд хүрч байгаа эл тоглолтын санаачлагч нь морин хуурч Н.Жигжиддорж.Монголын болон өрнийн алдарт хөгжмийн зохиолчдын вальсын аялгуу, сонгодог зохиолуудыг багтаасан энэ тоглолтыг гавьяат жүжигчин, ХБК-ийн багш Ч.Чинбат, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар хамтран удирдана. “Өвлийн аялгуу”-д багтсан бүх зохиолыг морин хуур хөгжимд зориулан хөрвүүлсэн бөгөөд шинэ найруулгыг тус чуулгын хөгжимчин Н.Жигжидорж, Э.Оюунтуяа, А.Жамбалсүрэн, Т.Пүрэвсүх, удирдаач Д.Түвшинсайхан нар хийжээ.
Морин хуур хөгжмөөр вальсын аялгуу эгшиглүүлж, хундага харшуулсан баяраар үндэсний хөгжмөө сонсох боломжтойг ч энэ тоглолт нотлох юм.