УДЭТ 84 дэх үзвэрийн жилээ түүхэн жүжгийн сараар эхлүүлсэн. Хуваарийн дагуу олон түүхэн жүжгүүд үзэгчдэд хүрсэн бол энэ долоо хоногт түүхэн жүжгийн сар өндөрлөх нь ээ.
Түүхэн жүжгийн зохиолын уралдаанаас гурван жилийн өмнө төрөн гарсан Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг энэ сарын 28, 29-нд үзэгчдэд хүрэх нь. Харин бяцхан үзэгчдэд зориулан энэ сарын 29-ний 11:00 цагаас зохиолч С.Жаргалсайханы “Тэмүүжин” жүжиг тоглогдох аж. Түүхэн жүжгийн үзвэрийг хааж энэ сарын 30-нд Д.Намдагийн зохиол, найруулагч Ч.Найдандоржийн “Оролмаа эх” үзэгчдийн мэлмийг баясгах ажээ.