Debbi wood гэх энэ эмэгтэй найз залуу Steve-ийн утасны дуудлага, дансны гүйлгээ, мессенжер хандалт зэргийг өдөрт хамгийн багадаа хоёроос гурван удаа шалгадаг гэнэ.
Тэгсэн атлаа ямар ч байсан үл итгэдэг хүнтэйгээ гэрлэхээр шийджээ.
Мөн Steve-ийг телевизор болон сэтгүүл дээрээс эмэгтэй хүний зураг харахыг хориглодог бөгөөд түүнд хэзээ ч итгэж байгаагүй гэнэ.
“Найз залуугаа сүү авахаар дэлгүүр гараад 15 минут болоход л миний уур маш их хүрдэг, учир нь би түүнийг өөр хэн нэгэнд алдахыг хүсэхгүй байна” хэмээн Debbi ярьжээ.
Хосууд хуримаа хийгээд аль хэдийн гурван жилийг ардаа орхисон боловч ганц ч удаа биенээсээ хол байж үзээгүй гэнэ.
“Хэрвээ чи хэн нэгэнтэй хайр сэтгэлээр холбогдсон бол ганцхан түүний нүдийг л амьдралын туршид харж , хамтрагчтайгаа аз жаргалтай амьдрах хэрэгтэй” хэмээн дэлхийн хамгийн хартай эмэгтэй хэлжээ.