Бүтэлгүй хайр дурлалд шаналж удаан шаналснаас ганц бие эрх чөлөөтэй явсан нь илүү сайхан. Гэвч дассан хэн нэгнээс салах хичнээн хэцүүг хэн бүхэн мэднэ. Үнэхээр харилцаанд сэв үүсч дахин дотно уур амьсгал үүсэхгүй бол яаж хамтдаа нэгэн зүгт харах вэ?
Эдгээр шинжүүдээс нэг буюу түүнээс дээш нь та хоёрын харилцаанд илэрсэн бол уужуу амьсгаа аваад сайн эргэцүүлэх хэрэгтэйг сэтгэл судлаачид зөвлөж байна.
1. Түүнд харилцаандаа өөрчлөлт оруулъя гэж олон удаа хэлсэн ч юу ч өөрчлөгдөөгүй бол
Яг л нэгэн хэвийн байдалтай адил...Та хашгирч, уйлж, яг одоо л сална гэж бодсон ч түүний хажууд байсааар л байна. Таныг уйлж байхад тэр нэг их тоосон ч шинжгүй. Та сайн бодоод үзээрэй.
2. Түүнд эцсийн боломжийг дэндүү олон удаа олгосон
Тэр таныг гомдоох тоолонд эцсийн боломж олгож давраасан юм биш биз?
3. Бүх хэрүүл яг л адил төгсдөг байсан
4. Хамтдаа аялалд/эсвэл өөр газар явъя гэхэд тэр тоодоггүй
Та харилцаагаа бэхжүүлэхийг хүссэн ч тэр хамт ийш тийшээ явахыг хүсдэггүй. Тэр тийм гэж хэлсэн ч хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй.
5. Таны найзуудын хайр дурлалтай харьцуулахад та хоёрын хайр нэг л “хөлдүү”
Та хоёр хамтдаа байж байхад саяхан танилцсан залуутайгаа найз чинь сүй тавьсан. Үүнтэй харьцуулахад та хоёрын харилцаа хэт хөлдүү санагддаг уу?
6. Гэр бүл болон найзууд чинь түүнээс сал гэж тойруу аргаар үргэлж хэлдэг
Гэр бүлийнхэн болон найзууд бүгд ингэж хэлж байгаа бол нэг л зүйл болохгүй байгаа юм биш үү?
Бүсгүй минь, та зүрх сэтгэлээ сайн сонсоорой. Өөртөө зөв гэж бодсон шийдвэрээ дагаарай.