1942 онд дэлгэцнээ гарсан, Америкийн алдартай "Касабланка" кинонд гардаг төгөлдөр хуурыг тус улсын Нью-Йорк хотноо дуудлага худалдааны “Bonhams” ордонд даваа гарагт болсон дуудлага худалдааны үеэр 2,9 сая доллароор худалджээ.
Касабланкагийн шөнийн клубын тайзан дээр киноны гол дүр Ильза /жүжигчин Ингрид Бергманы тоглосон/ төгөлдөр хуурын ард сууж буй Сэмээс /жүжигчин Дули Уилсон тоглосон/ өөрт нь "As Time Goes By" дууг тоглож өгөхийг хүсдэг. Үүний дараа шөнийн клубт Ильзагийн дурлалт залуу Рик /жүжигчин Хамфри Богарт тоглосон/ орж ирдэг билээ.
Үүнээс гадна, киноны эхэнд Рик чухам энэ төгөлдөр хуурын таган доор зорчих баримт бичгээ нуудаг. Эдгээр цаасыг ч мөн үнэ хаялцуулсан бөгөөд 100 мянга гаруй доллароор худалджээ.
Төгөлдөр хуурыг Лос-Анжелес хотын шүдний эмч Гари Милан дуудлага худалдаанд тавьжээ. Тэрбээр уг төгөлдөр хуурыг 1980-аад оны үед худалдан авсан байна.
Төгөлдөр хуурын шинэ эзний нэрийг нууцалжээ.