Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрний баруун талд баригдаж буй “Хүннү молл”-ын байранд мөсөн коток байшуулж байгаа аж.
Мөсөн коток нь 400 м2 талбай бүхий нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна. Монголд анхдагч болж буй дотор котокыг Европын техник, тоног төхөөрөмж ашиглан ОХУ-ын мэргэжлийн инженерүүд гүйцэтгэжээ. Одоогоор ажлын гүйцэтгэл 90-ээд хувьтай яваа бөгөөд 12 дугаар сарын сүүлээр ашиглалтад орох юм байна. Мөн котокын захилан ирүүлж буй тэшүүрийн хэрэгслүүд бүгд Европын орнуудаас нийлүүлэгдэж буй аж. Таван настай хүүхдээс эхлээд бүх насныхан гулгаж, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой юм байна.