ХОНИНЫ ОРД (21/III-20/IV)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Бүсгүй та эхний хагас жилд галт тэрэгнээс түрүүлчих шахам яарч сандарсны огт хэрэггүй. Дөнгөж сая хоёрхон минутын өмнө танилцсан, тэнд зогсож байгаа залуутай хайрын романс эхлүүлэх юм бол! “бид хоёроос гарах хүүхдүүд ямар нэрээр овоглох бол! Сонсголонтой сонсогдох болов уу, үгүй болов уу” гэх мэт зүйлийг яаран төсөөлөх хэрэггүй шүү. Надаас өөр бүх бүсгүйчүүд азтай, би л азгүй гэж өөрийгөө бүү зүхээрэй. Харин ч эрчүүдэд сээтэн хая. Учир битүүлэг инээмсэглэ. Нэг ёсны тэдний толгойг эргүүл. Ингэснээр таниас юу ч унахгүй, харин ч түүнээсээ таашаал авах болно. Долдугаар сар гэхэд таны ганцаардалд цэг тавигдах сайхан мөч нэг л өдөр тохионо. Энэ үеэр та өөрт тохирох хүнтэй учрах магадлал маш өндөр байна.
Хэрэв та хостой бол:
Оны эхэнд бүсгүй та хайрттайгаа жижиг сажиг зүйл дээр үл ойлголцож, хэрүүл маргаан үүсэх магадлалтай байна. Гэхдээ үүнээс түгших хэрэггүй. Хайртай хосуудын дундах хэрүүл маргаан нь нэг нэгийхээ дээр гарах аль эсвэл зугаа хийх зүйл огт биш. Харин ч амьдралд тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн төлөөх харилцаа. Энэхүү харилцааны хэлбэрийн ачаар та хоёр урьдынхаас илүү бие биенээ ойлгох болно.Тавдугаар сарын дунд үеэс эхэлж хосууд хамт байгаа мөч болгоноосоо аз жаргалыг мэдэрнэ. Энэ байдал үргэлжилж аравдугаар сард та хоёрын хувьд онцгой романтик байхыг од эрхэс амлаж байна.
ҮХРИЙН ОРД (21/IV-20/V)
2014 онд ялдам бүсгүй та ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр маш хөнгөхөн эрчүүдийг уярааж чадна. Ингэх явцдаа өөрт хэрэгтэй, итгэлтэй эрхмүүдтэй холбоо тогтоож, танилын хүрээ тань өргөжих болно. Юмыг яаж мэдэхэв тэр дунд таны хайж буй цорын ганц нэгэн байж ч магад. Энэ онд та нэг бол өөрийн биений нөгөө хэсгээ олох болно үгүй бол мэдээж цаг нь ирэхийг хүлээ.Тодруулж хэлэхэд та эсрэг хүйстэнтэй илүү дотно харилцаа үүсгэх тааламжит учрал нь эхний хагас жилд байх магадлалтай байна. Аль ч тохиолдолд амьдралдаа ерөнхий цэвэрлэгээ хийчихэд илүүдэхгүй.Таны дотор нуугдсан зарим хэрэгцээгүй хуучин зүйлсийг баллуурдаж тансаг сайхан уран зургийг бодит амьдрал дээр шинээр цогцлоо.
Хэрэв та хостой бол:
Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл бүсгүй та хайрттайгаа эвтэй найртай аз жаргалтай амьдрах болно. Үүнээс хойш тодорхой хэмжээнд хосуудын харилцаа доройтож магадгүй байна. Энэ үл ойлголцол нь гэр бүлийн жижиг асуудлаас үүсэх хэрүүл маргаан зэргээр илэрнэ. Аз болж тавдугаар сард “Энэ гэрт хэн нь эзэн бэ” гэдгийн төлөөх дайн төгсгөл болж та хоёрын харилцаа хэвийн байдалдаа эргэн орно. Гэвч ирэх намар хосудын романтик байдал гэнэт алга болох болно /Магадгүй нүүдлийн шувуудтай хамт дулаан орон руу нисчих ч юмуу/. Тийм учраас та хоёрын хайр сэтгэл өвөл гэхэд энгийн найз нөхдийн харилцаанд ч шилжиж болох тул бүсгүй та бэлтгэлтэй байгаарай.
ИХРИЙН ОРД (21/V-20/VI)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Ганц бие ихрийнхэнд дуулгах сайхан мэдээ байна. Шинэ он эхэлмэгц таньд маш гайхалтай романтик”яг л анхны харцаар дурладаг шиг” учрал тохиолдох болно. Харин дээр хэлсэн зүйл болохгүй өнгөрвөл та сэтгэлээр бүү унаарай. Болох зүйл болдгоороо л болно. 2014 оны намар таны хувийн амьдралын аз жаргал хажуугаар тань өнгөрөөд явах нь юу л бол.
Хэрэв та хостой бол:
Долдугаар сарыг дуустал та хайртаасаа гадна бусад эрчүүдэд татагдах эсвэл эротик адал явдалтай учрах тул үүнтэй тэмцэх шаардлагатай болно. Эсвэл ерөөсөө огт тоох хэрэггүй. Харин эсрэгээр хамтран амьдрагчаа хууран мэхэлсэн тохиолдолд хэзээ нэгэн цагт илрэх болно. Тиймээс зөвхөн та л аль нь чухал эсэхийг сонгож шийдвэрээ зөв гаргах хэрэгтэй.
МЭЛХИЙН ОРД (21/VI-22/VII)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Энэ жил бол эрхэмсэг бүсгүй та: “Би хэн бэ? Би юу хүсч байна? Би яах ёстой вэ?” гэдгээ өөрөө маш сайн бодож тунгаах болно. Нэг ёсны өөрөө өөрийгөө таних цаг мөчүүд хөвөрнө. Түүнчлэн “яг ямар эр хүн надад хэрэгтэй юм бэ?” гэдгийг ч олж тогтоож чадна. Од гаригсын амлаж байгаагаар оройтлоо гэхэд 11 дүгээр сар гэхэд та заяаныхаа ханьтай учрах юм. Гагцхүү цорын ганц хүсэл мөрөөдлийн залуугаа бодитоор төсөөлсний үр дүнд биелэх болно. Хэт уран зөгнөл биелдэггүй болохыг бүсгүй та эрх биш мэдэх бизээ.
Хэрэв та хостой бол:
Эзэгтэй та төгс төгөлдөр гэр бүл байх ёстой гэсэн өрөөсгөл бодол төсөөлөлдөө хэт автах хэрэггүй. Энэ онд та нарын харилцаа төгс төгөлдөр байдлаас дэндүү хол байх болно. Гэсэн ч энэ нь бүсгүй таньд сайнаар нөлөөлнө. Од эрхэс таны саарал өдрүүдийг тод гэгээлэг өнгөөр будахын тулд мөн шинэ дурсамж шинэ эерэг өөрчлөлтийг бэлэглэхийн тулд бүхнийг хийхэд бэлэн байна. Нэг ёсны таны талд бүх зүйл үйлчилж байна. Ирэх намар та гэнэтийн олон сонирхолтой адал явдалтай учирч цаашлаад өвөл болмогц хайртай хосууд бие биенээ халуун дулаанаар халамжлах болно.
АРСЛАНГИЙН ОРД (23/VII-23/VIII)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Оны эхнээс зуныг дуустал та өөрийгөө сэтгэл татам, сайхан бүсгүй гэдэгтээ итгэл төгс байх болно. Таны сээтэгнүүр байдал хобби болох хэмжээнд хүрнэ.Эрчүүд таныг тэнгэрийн бүсгүй шиг харж зог тусах ч үе таарч магад. Нэг ёсны ихэнх эрчүүд таны эрхшээлд орсон мэт болно. Гэхдээ од гаригс таныг энэхүү байдлаа өөрчлөхийг зөвлөж байна. Харин та ирээдүйд ашигтай чухал зүйлд анхаарал хандуулж, өөр байдлаар эрчүүдийг байлдан дагуулах хэрэгтэй. Тэдгээр эрчүүд ухаалаг, чадварлаг гэхчлэн өмнөхөөс илүү үнэ цэнэтэй байдлаар таныг хараг.
Хэрэв та хостой бол:
Бүсгүй та од эрхэст найд. Харин өөрөө зүгээр сууж болохгүй. Энэ онд таны хайр дурлалын харьцаа хэр зэрэг романтик амжилттай байх нь зөвхөн таниас л шалтгаална. Онцлоход зургаадугаар сард таниас харьцангуй бага хичээл зүтгэл шаардагдана. Харин жилийн бусад сард та өөрөө хичээх хэрэгтэй.Ялангуяа дөрөвдүгээр сард өөрийн хэлж буй үг хэллэг дээр болгоомжтой хандаарай. Хайнга байдлаас болж тун амархан хэрүүл маргаан үүсгэж хайртай түүндээ сэтгэлийн шарх үлдээж мэднэ. Зуны цагт гаргасан тэсвэр тэвчээрийнхээ шагналыг та аравдугаар сард адал явдалт романтик үйл явдлаар хүртэх болно. 11 дүгээр сард гэр бүлийн харьцаагаа доройтохоос сэргийлэх үүднээс та өөрт байх бүхий л сайхан харилцааны чадваруудаа үзүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл нэгэнт нурсан гэр бүлийн харилцааг дахиж босгох аргагүй болдог.
ОХИНЫ ОРД (24/VIII-23/IX)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
2014 онд та “Миний охины найзууд бүгдээрээ гэр бүлтэй болсон. Охиноо найдвартай итгэл даах хүнд өгчих юмсан” гэсэн бодол хандлагатай ээж,аав, эмээ, өвөөгийн сэтгэлд нийцүүлэх гэсний хэрэггүй. Харин үүний оронд өөрийнхөө хүсэл тэмүүллээ дага. Энэ оны эхэн үеийг та өөрийн хүсэл зорилгоо зөв тодорхойлоход цаг хугацаагаа зарцуул. Яг таньд тохирох хүнийг зөвөөр төсөөлөн буулгах хэрэгтэй. Харин дараа нь хос болох тэрхүү нэгнийг олох хайгуулаа эхэл.Од эрхэсийн зүгээс таньд бүх зүйл бүтэх магадлал өндөр байгааг хэлж байна.
Хэрэв та хостой бол:
Яг одоо өөрийгөө бодох цаг ирсэн. Найз залуу эсвэл ханихаа хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг бус энэ удаа зөвхөн өөртөө л гол анхаарлаа хандуул.”Өөрийгөө бод” гэсэн үгийг та зэвсгээ болгох хэрэгтэй. Энэхүү зорисон зорилтоосоо битгий хазайгаарай. Хоёр, дөрөв, наймдугаар сард өөрийгөө хөгжүүлэх, цаг зав гаргахад амаргүй байх болох нь. Тийм учраас та бууж өгөлгүй чадах бүхнээ хийгээрэй. Ингэснээр бүсгүй та өөрийгөө үнэлж, өөртөө итгэлтэй болж өөрчлөгдөнө. Мөн хайрт чинь ч таныг илүү их хайрлах болно.
ЖИНЛҮҮРИЙН ОРД (24/IX-23/X)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Энэ онд та өөрийнхөө заяаны ханьтай аль ч цаг мөчид учирч магадгүй. Тийм учраас та дэлгүүр лүү талханд гарахдаа хүртэл сайхан харагдахаар хичээгээрэй. Ямар ч нөхцөлд цагаан Mercedes Benz, ягаан далбаат завь, цагаан морьтой ханхүүгийн хэн нь ч ирж болох тул бүсгүй минь бэлтгэлтэй байгаарай. Үгүй бол та орос ардын дуу болох:
”Хайр дурлал гэнэтхэн буугаад ирнэ. Харин та бэлэн биш байжээ” гэх дууны үгний баатар болох вий дээ. Од эрхэсийн хэлж буйгаар бүсгүй та гурав болон тавдугаар сард заяаны ханьтайгаа учрах боломж өндөр байна.
Хэрэв та хостой бол:
Та ханьтайгаа үүсгэсэн хэрүүл маргаанаас залхсандаа өөрөө буруугүй байсан ч гэр бүлийнхээ амар амгалан байдлын төлөө хэмээн бууж өгч байна уу. Үүнээс үүссэн гомдол шаналлаа бүсгүй минь сэтгэл дотроо хадгалж яваа юм биш биз. Харин од эрхэс таньд энэхүү байдлыг яг одоо төгсгөл болгохыг зөвлөж байна.Энэхүү зурхайг уншмагц биш юмаа гэхэд энэ ондоо багтаж өөрийгөө өөрчлөөрэй.Учир нь жилийн эхний хагасд хүнд сэдвүүдээр ханьтайгаа ярилцах эр зориг тань хангалттай хүрэлцэнэ.
ХИЛЭНЦИЙН ОРД (24/X-22/XI)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Энэ онд ганц бие хилэнцийнхэн өөрийн мөрөөдлийнхөө эр хүнтэй учрах бүрэн боломжтой. Ялангуяа 7-9 дүгээр сард. Түүгээр ч барахгүй хэрэв хэн нэгэн түүний чинь анхаарлыг татах гэж оролдох юм бол та тэр дор нь арга хэмжээ авах болно. Энэ үед та хайр дурлалдаа яг дайн байлдаантай адил хандаж бүх арга замуудыг зөв гэх зарчмаар хэрэгжүүлж асуудлыг шийднэ. Таны хийх ёстой зүйл бол учирсан залуутайгаа танилцах үеийн эхний шатанд биеэ сайн барьж, сэтгэлийн хөөрлөө дарж байх. Анхны сэтгэгдлийг баллаж хаяхгүйн тулд хөзрөө эрт дэлгэж болохгүйг анхаарна уу. Ялангуяа үүнд “Чи ямар гоё нүдтэй юм. Хүүхэд чинь чамайг дуурайсан гоё нүдтэй төрөх байх” гэх мэт үгсийг хэлэхээс бүү яараарай.
Хэрэв та хостой бол:
Энэ онд гэр бүлтэй хилэнцийнхэн ойр тойрны хүмүүсийн санал зөвлөгөөг хүлээж авч байх хэрэгтэй. Ямар нэг асуултад хариулахдаа маш сайн бодож тунгааж хариултаа өг. Ер нь та өөрөө юу хүсч байгаа эсэхээ мэдэхгүй байгаа юм биш биз. Яг энэхүү байдал нь 5 дугаар сарыг дуустал ханьтайгаа эв зүйгээ олохгүй муудалцах шалтгаан болно. Од гаригс таныг юуны түрүүнд өөрийгөө хөндлөнгөөс дүгнэхийг зөвлөж байна.Ирэх зун гэр бүлийн харилцаагаа цэгцлэхэд зориулагдах болно. Харин намар жинхэнэ утгаараа хайрын харьцаа романтик байдал руу шилжинэ.
НУМЫН ОРД (23/XI-21/XII)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
2014 онд таны хувьд хүсэн хүлээсэн хүнээ олох нь тийм ч санаа зовоогоод байх зүйл биш гэдэгт од эрхэс итгэлтэй байна.Та найз нөхдийнхөө дунд цагийг өнгөрөөж тааламжтай яриа өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл өөртөө сэтгэл ханамжтай амьдарна. Гэтэл нэгэн нартай өдөр гэмгүй танилцсан нэгэн таны хувьд маш чухал эрхэм болон хувирна. Энэ нь маш хурдан хугацаанд болж өнгөрөн хүчтэй сэтгэл догдлолыг таньд өгөх болно.
Хэрэв та хостой бол:
Голливудын ихэнх одууд энгийн амьдралдаа хайнга хувцасладаг. Үүнтэй адил энэ жил таны хувьд мөн тийм хайнга өнгөрөх болно. Таньд хайрттайгаа сайхан харьцаагаа хадгалж үлдэхэд онцгой зүтгэл шаардагдахгүй. Гэхдээ санаа амарч болохгүй цаашид таны гол анхаарах зүйл бол энэхүү тэнцвэрт харьцаагаа хадгалж үлдэх явдал юм. Та аливаа асуудалд өөрийн болон ханийхаа хүсэл сонирхолыг харгалзан хэн нь ч хохирохгүй байх арга замын талаар зөвшилцөж байгаарай.
МАТРЫН ОРД (22/XII-20/I)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Энэ оны төлөв байдлыг харахад та эсрэг хүйст танилуудынхаа хувийн зан чанаруудыг хэрэгтэй, хэрэггүйгээр нь жинлэж дүгнэхэд цагийг өнгөрөөх бололтой.Гэтэл нэг асуудал байна. Од гаригс таньд өөрийнхөө бодсон шаардлагууд зарчмуудаа эргэн нэг харч, үеэ өнгөрөөсөн хуучин шаардлагуудаас татгалзахыг зөвлөж байна. Өөртөө итгээд ирээдүйнхээ төлөө нэг алхам хий. Энэ тохиолдолд таны ганцаардлаас салах цаг үе чинь энэ зун гэхэд дуусах магадлал өснө.
Хэрэв та хостой бол:
Энэ жил та ханьтайгаа байх үедээ уйдах, залхах зэрэг асуудал гарахгүй. Та маш завгүй байх болно. Олон төрлийн төлөвлөгөө гаргаж тэр бүхнээ хэрэгжүүлэх боломж олдоно. Нүдээ ч ирмэж амжаагүй байхад та хайртай ханьтайгаа хамт ямар нэг шинэ зүйлийг хийж хэрэгжүүлчихсэн явж байх болно. Та нарыг шинэ шинэлэг сайхан мэдрэмжүүд хүлээн байгаа. Од гаригс таньд хайрттайгаа харилцан буулт хийж байхыг зөвлөж байна. Таны эр нөхөр эсвэл, найз залуугаас тань 8 болон 11дүгээр сард тааламжит “suprise” барих болно.
БУМБЫН ОРД (21/I-20/II)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Бүсгүй таны удаан хугацаанд буулт хийж явсан байдал нь сэтгэл санааг тань амраахгүй нь.Та заяаны ханиа идэвхитэй эрж хайх болно. “Жаахан тааруухан л юм Гэхдээ наддаа л таарах юмдаа” гэсэн зарчмыг та баримтлах ёсгүй. Таньд бол зөвхөн цорын ганц давтагдашгүй онцгой тэр нэгэн л хэрэгтэй. Тийм учраас та ихэнх цагаа өөрт байгаа хувилбаруудыг жинлэж үзэж өнгөрөөх байх.Магадгүй та мөрөөдлийнхөө хүнээ олж чадахгүй байсан ч эрчүүдийн талаар маш их шинэ зүйлүүдийг мэдэх болно.
Хэрэв та хостой бол:
Эхний хагас жилд ямар нэгэн үл үзэгдэх хүч таньд нөлөөлнө. Таныг тогтворгүй байлгана.Тэр ч бүү хэл та болон таны нөхөр ч мөн адил бусдад татагдан, өөр адал явдал руу татагдах болно. Энэхүү шинэ адал явдлыг эрэлхийлж явахдаа “би ямар азаар ханьтайгаа учирсан юм бэ?”гэдгээ та илүү их ойлгох болно. Од гаригсийн хэлж байгаагаар та 3,7,8,10 дугаар саруудыг хайрттайгаа онцгой романтик өнгөрүүлэх болно.
ЗАГАСЫН ОРД (21/II-20/III)
Хэрэв та ганц бие бүсгүй бол:
Эхний хагас жилд та баруун солгойгүй хүмүүстэй сээтэгнэж тийнхүү эргүүлж байгаа хүндээ өөрийгөө ямар ч буруутай гэж бодохгүй явах болно.Харин хоёрдугаар хагас жилд энэ байдал зогсож та тайвширна. Өөрийн хийсэн үйлээ ойлгож ухаарах болно. Харин дахин дурлах боломж 7 дугаар сарын сүүлээс эхлээд 9 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд өндөр байх болно.
Хэрэв та хостой бол:
Энэ жил бүсгүй та ханыгаа гайхшруулах зүйлтэй болохоо харуулна.Та өөрийгөө түүний бодоо ч үгүй, төсөөлөө ч үгүй тийм өнцгөөс таниулах болно. Эхэн үедээ түүнд тэрхүү байдал чинь таалагдахгүй.Харин дараа нь тэр чамайг ойлгож хүндлэнэ. Од эрхэс таньд эротик нөлөөллийг зөвхөн хууль ёсны хүндээ л хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харин өөр бусад хүнд тэрхүү байдлаа үзүүлж болохгүй шүү. Намрын эхэн болон дунд үед та хоёр хагаралдах, ол ойлголцох магадлалтай байна. Тиймээс энэ үед хэрүүл маргаан үүсгэхээс сэргийлээрэй. Түүнчлэн 11 дүгээр сард маш олон зүйлүүдийг цэгцлэх чухал яриа та хоёрын хооронд өрнөнө. Харин 12 дугаар сард хосууд хамт байгаадаа маш их аз жаргалыг мэдрэх болно.