АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын экс ажилтан Эдуард Сноуденд 2014 оны Штутгартын энхтайвны дээд шагнал олгожээ.
Тэрээр Канад улсад зохион байгуулагдсан тус арга хэмжээнд биечлэн оролцож чадаагүй учир онлайнаар холбогдож, талархлаа илэрхийлжээ.
Штутгартын шагнал олгох үйл ажиллагааг “AnStifter Die” олон улсын Төрийн бус байгууллагаас 12 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Дээрх шагналыг өнгөрсөн жил Пакистаны хүний эрхийг хамгаалагч охин Малала Юсуфзай хүртэж байсан билээ. Дашрамд дурдахад, ОХУ АНУ-ын тагнуулын байгууллагын хяналтын төслийг задруулсан Эдуард Сноуденд дахин гурван жил оршин суух зөвшөөрөл олгосон билээ.