“Мастер” утсан хөгжмийн дөрвөл маргааш Улсын филармонид “Оросын хөгжмийн үдэш” тоглолтоо үнэ төлбөргүй хийх гэнэ. Челист Т.Аззаяа, аальт хөгжимчин (эрдүү хийлч) С.Мөнхмандах, хийлч Т.Төгөлдөр, М.Хулан нарын бүрэлдэхүүнтэй дөрвөл М.И.Глинка, Д.Д.Шостакович, А.П.Бородины зохиолоос тоглох нь. “Оросын хөгжмийн нэрт төлөөл өгчдийн гурван өөр өнгө төрхтэй квартет тоглоно. Тухайлбал, Глинкийн квартетад зориулсан бүтээлээс Оросын сонгодог хөгжмийг мэдэрч болох бол Бородинийх гоёмсог аялгуутай, романтик шинжтэй, вальсын хөгжмийг скерцотой (Скерцо нь бүтцээрээ симфони, сонат зэрэг том хэлбэрийн бүтээлтэй эн тэнцэхүйц чанартай, хошигнолын шинжтэй) хослуулснаараа онцлог.
Мөн Оросын хойд нутгийн хөгжмийн аялгуу, зуны модны анхилам үнэрийг энэ квартетаас мэдэрч болно” хэмээн “Мастер”-ийнхан хэлсэн. Тэд ХБК-д суралцаж байхдаа 2008 онд төгөлдөр хуурч Мөнгөнцацалын нэрэмжит цөөхүүл хөгжимчдийн уралдаанд хамтдаа оролцон хоёрдугаар байр эзэлснээс хойш нэгджээ. Өдгөө Аззаяа ХБК-д үндсэн багш бол бусад нь Улсын Филармонид хөгжимчнөөр ажиллахаас гадна ХБК-д цагаар багшилдаг юм байна.