Загварын ертөнцийнхөний хоног тоолон хүлээдэг “Гоёл-2015” наадам тун удахгүй болох гэж байна. Энэ сарын 28-ны өдрөөс эхэлж, ирэх арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Монголын загварын долоо хоног энэ жил “Blue Sky”-ын “Crystal” танхимд болох юм.
Монголын Дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг газрууд оролцоно. Шилдгүүдийг арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн “Гоёл” наадмаар шалгаруулна.