Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнхийн хүү Т.Энхтүвшин Монгол бахархлын өдрөөр Сингапурт болсон Азийн мистер залуу шалгаруулах тэмцээний хоёрдугаар байрт шалгарчээ.
Сингапурт болдог “Мистер Ази” тэмцээн нь 13 дахь жилдээ болсон бөгөөд нийт 36 орон оролцсоноос монгол залуу анх удаагаа ийнхүү хоёрдугаар байрт шалгарсан аж.
Т.Энхтүвшин нь “Asian best model”, “Best photogenic model” гэсэн шагналуудыг давхар хүртсэн байна. Улмаар Сингапурын дэлхийд долоон салбартай алдарт загварын агентлагт найман сар ажиллах гэрээ байгуулжээ.