Энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Тува улсын нийслэл Кызыл хотноо Монгол туургатны дунд зохион байгуулагддаг Олон улсын эстрадын дуулаачдын наадам болж өндөрлөв. Тус наадамд залуу дуучин А.Хишигдалай оролцож, тэргүүн байрыг эзэлсэн байна.
Энэхүү наадмын шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг уригдан ажиллажээ. Тэрээр Олон улсын эстрадын дуулаачдын 2001 оны наадамд “Мандах нар” дуугаараа оролцож, Гран-при шагнал хүртэж байсан билээ