Энэ бол эрүүл мэндийн гаж үзэгдэл. Ганцаардсан хүмүүс энэ мэдрэмжээ яг л вирус шиг бусдад тараадаг. 5000 орчим хүнээс авсан судалгааг нягталж үзсэний дараагаар судлаачид ганцаардал нь зүгээр нэг хүний сэтгэл санааны байдал гэхээсээ илүүтэй бусдад халдварадаг сэтгэцийн байдал гэж дүгнэжээ.Энэ нь анагаахын судалгаа гэхээсээ илүү статистикийн шинжтэй учраас хэрхэн яаж халдварладаг талаар тайлбарлаагүйг BBC news мэдээлсэн байна.
Гэхдээ өөрийгөө ганцаардмал гэж үздэг хүмүүсийн найзуудын хувьд ганцаардмал болох магадлал 52 хувь байдаг бөгөөд тэдний найз нар ч мөн ганцаардмал найзыг нь сайн танихгүй атлаа ийм болох эрсдэл их байна гэсэн тооцоо гарсан байна.
Судлаачид энэ нь ганцаардмал хүмүүсийн гаргадаг зан авираас болдог байх гэж үзэж байгаа юм байна. Тэдний болгоомжилсон, бусдад үл итгэх хандлага нь найз нөхдийг нь өөрсдөөс нь холдуулдаг учраас тэднийг улам илүү ганцаардмал болгодог байна. Энэ нь мэдээжийн ойлгомжтой байж болох ч ийм зан байдал нь бусдад нөлөөлж чадах бөгөөд бүх зүйлийг бараанаар бодох нь тэднийг бие биеэсээ бүр их тусгаарлагдсан байдалд хүргэдэг гэдгийг уг судалгаа сануулж байна. Ганцаардмал хүмүүст найз нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүлэхийг судалгааны баг зөвлөж байгаа юм.
Мөн ганцаардмал байдал нь өөртөө итгэлгүйгээс улбаатай учир бусадтай харьцахдаа өөртөө итгэлтэйгээр шийдэмгий байхыг мөн зөвлөж байна.
Бэлтгэсэн М.Болор