Инээмсгэлэлийн хүч чадлын тухай нэгэн судалгааг BBC news мэдээлсэн байна. Инээмсгэлэлийн хүч чадлын тухай маш олон судалгаа, зүйр цэцэн үг байдаг. Энх амгалан инээмсгэлэлээс эхэлдэг, инээмсгэлэл бол дэлхийн бүх хүмүүс нэгэндээ найрсаг хандаж байгаагийн тэмдэг, хүний амьдрал богинохон ч инээмсгэлэхэд ганцхан хором л орно..зэрэг маш олон зүйр үг байдаг билээ. Гэсэн хэдий ч хэлэхэд амархан хийхэд хэцүү гэдэг шүү дээ. Нэгэн судалгаагаар хэрвээ хүнтэй уулзахдаа сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа бол зүгээр нэг инээмсгэлэх биш харин хэрхэн инээмсгэлэх вэ гэдэгт л учир байгаа юм хэмээсэн байна.
Уг судалгааг Шотландын бизнесийг дэмжих байгууллага болох “Go” групп хийжээ.Тэд янз бүрийн инээмсгэлэлд хандах хүмүүсийн хариу үйлдлийг ажиглаад олон янзын хариу үйлдэл үзүүлж байгааг олж тогтоосон байна.
Үүгээрээ тэд хүмүүсийн зайлсхийвэл зохих гурван төрлийн инээмсгэлэлийг олж тогтоожээ.
1.Амаа том ангайн бүх шүдээ гарган инээдэг “Урам зориг дүүрэн инээмсгэлэл”
Ингэж хэтрүүлэн инээх нь сайн боловч хэмжээ нь хэтэрвэл тийм ч сайхан биш гэдгийг эрдэмтэд нотолсон байна.
2. Хэвшил болсон хуурамч, хувиралгүй тогтсон инээмсгэлэл “Хөлдүү инээмсгэлэл”
3.Багахан инээмсгэлэмэр аядсан нээлттэй нөхөрсөг биш “Роботон инээмсгэлэл”юм.
Мөн тус групп хэтэрхий хурдан инээх нь таныг хуурамч харагдуулж болохыг сануулсан бөгөөд хамгийн тохиромжтой инээмсгэлэл нь аядуухан нүүр дүүрэн, чин сэтгэлээсээ инээмсгэлэхийг хэлнэ гэжээ.
Бэлтгэсэн М.Болор