“Asian Fashion Association”-иас жил бүрийн намар зохион байгуулдаг Азийн загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Fashion Asia Awards” энэ жил БНХАУ-ын Чунчинь хотод болж өндөрлөлөө.
Тус наадамд гэрэл зурагчдаа төлөөлөн оролцсон Ж.Батсайхан Азийн загварын ШИЛДЭГ гэрэл зурагчин гэх нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Ж.Батсайханы хувьд хүний нүцгэн биеийн гоо сайхныг урлаг талаас нь харуулахыг зорьдог өвөрмөц шийдэлтэй зурагчин аж.
Тэрээр 1988 онд төрсөн бөгөөд эцэг, эх нь урлагийн салбарын мундаг жүжигчид. Түүний аав "Хасар" хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бол ээж нь гавьяат жүжигчин Г.Урнаа юм байна.