“Хувьсал” продакшны хоёр дахь дэлгэцийн бүтээл “Зүрхээр наадагч” есдүгээр сарын 5-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийж Улаанбаатар хотын үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан билээ.
Харин “Хувьсал” продакшныхан энэ удаад өөрсдийн хоёр дахь бүтээлээ орон нутгийн кино сонирхогчдод хүргэж байгаа гэнэ. “Зүрхээр наадагч” дэлгэцийн бүтээл арваннэгдүгээр сарын 19, 20-нд Дархан, Сүхбаатар аймгуудад гарах юм байна. Өмнө нь “Зүрхээр наадагч” кино Эрдэнэт хотод зочилж “Хувьсал”-ынхан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ Эрдэнэт хотын үзэгчидтэй уулзсан юм.