Улсын драмын эрдмийн театрын 84 дэх үзвэрийн жилийн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон. Театрын уран бүтээлчид уламжлал ёсоор арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн өдрүүд” болгон зарласан билээ.
Энэ уламжлалын дагуу өнгөрөгч долоо хоногт “Тэнгэрийн хүү”, “Ану хатан” үндэсний түүхэн жүжгүүдийг толилуулсан билээ. Тэгвэл өнөөдөр "Саран хөхөө" үндэсний сонгодог жүжиг болон “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг үзэгчдэдээ өргөн барих гэж байна.
Зохиолч Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч А.Шартолгой шинэтгэн тавьж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин Н.Жанцанноров, зураачаар Н.Содномдорж ажиллаж байна.