Өчигдөрхөн 40 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо төрсөн өдрийнхөө баяр дээр найз бүсгүй Тони Гарринтэй сүй тавьснаа зарласан байна.
Тэрээр “Энэ тухай хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан юм. Хонгор минь намайг уучлаарай” хэмээжээ. Тэднийг сүй тавьсан, удахгүй хуримаа хийнэ гэж хэвлэлүүдээр олон ч мэдээлэл гарсан. Гэвч хосын аль аль нь энэ талаар ам нээгээгүй байсан юм.
Леонардо Ди Каприо төрсөн өдрөө Калифорни мужид байрлах “SoHo” гэх шөнийн клубт тэмдэглэсэн бөгөөд “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин, жүжигчин Ами Адамс, Бен Аффлек, Брэдли Купер болон реппер ЖэйЗи нарын 50 гаруй уран бүтээлч хүрэлцэн иржээ.