ДБЭТ-ынхан ирэх сарын 6, 7-нд балетийг танго бүжигтэй хослуулсан шинэ уран бүтээлээр бэлэг барих нь. “Төгсгөлгүй” бүжгэн жүжгийн туслах балетмейстрээр ажиллаж буй Б.Жаргалаас энэ тухай тодрууллаа.
-Танго балетийнхаа тухай мэдээлэл өгнө үү?
-Орчин үеийн залуучуудын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж буй. ХБК-ийн багш Х.Алтангэрэл хөгжмийг, ДБЭТ-ын захирал Б.Мөнхзул либреттог бичсэн. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв- Очир нарын гол дүрд нь тоглох бүжгэн жүжигт манай театрын балетчид бүрэн бүрэлдэх үүнээрээ оролцоно. ДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва зөвлөхөөр, Г.Ганбаатар тайзны зураачаар ажиллаж байна.
-Ийм хэлбэрийн бүжгэн жүжиг өмнө нь Монголд тавьж байсан болов уу?
-Балетийг танготой хослуулж байгаагүй. Гэхдээ 2000-аад оны дунд үеэс манай бүжиг дэглээчид шинийг санаачлах болсон. Тухайлбал, бүжиг дэглээч Х.Гансүрэн “Чингис” рок балет тавьж байсан. Одоо тэр үе дахин сэргэж, залуу уран бүтээлчид шинийг санаачилдаг, биднийг дэмждэг болж. Сонгодог урлагийг тусгай хүрээнийхэнд л зориулагдсан гэж олон нийт ойлгодог. Дэлхийн сонгодог бүтээлүүд олон зуун жил хатуу тогтсон дэгтэй. Хүмүүс ч алдарт бүтээл үүдийг нэг иймэрхүү тавилттай гэдгийг мэддэг учир уйтгартай гэж ойлгодог. Харин “Төгсг өлгүй” бол илүү цоглог, залуучуудыг сонгодог урлагт уруу татах гэсэн оролдлого юм.
-Балетийг танготой хослуулах ямар байдаг бол?
-Их гоё, шинэ содон хөдөлгөөн, дэглэлт гарч ирж байна. Балетчид тогтсон хөдөлгөөнүүдээр бүжиглэдэг учир өөр төрлийн бүжигт хөрв өх чадвар тааруу байдаг. Харин хоёр төрлийг хослуулснаар өөрсдийгөө сорих боломжтой. Бүжиг гэдэг ганцхан балет биш гэдгийг тэд ойлгож байгаа болов уу.
-Гадаадын багш нар балетчдад хичээл заасан гэсэн үү?
-Танго бүжиг дотроо олон янз. Өнг өрс өн долдугаар сард Австриас мэргэжлийн хоёр багш ирж стандарт, аргентин танго бүжгийн гурван долоо хоногийн сургалт зохион байгуулсан.
Б.ДӨЛГӨӨН