Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулсан “Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн анхдугаар их наадмын шилдгүүд тодорлоо. "Залуусаа дэмжье" уриатай энэ наадмын нэгдүгээр шатанд 45 дуучин залуу, бүжгийн 12 хамтлаг, 26 гоо охин оролцсоноос уржигдар болсон гала тоглолтод 15 дуучин, бүжгийн зургаан хамтлаг, 16 гоо охин шалгаран оролцсон юм. Тэднээс гоо охиноор А.Сайхантамир тодорсон бол Батноров сумын харьяат Алтаншагай дууны төрөлд, "Мөнгөн долгио" хамтлаг бүжгийн төрөлд тэргүүлэв. Энэ наадамд амжилттай оролцсон авьяаслаг хэнтийчүүдийг клип хийлгэх, дуу бичүүлэх эрх зэрэг олон шагналаар урамшуулжээ.