Тайландын нийслэл Банкок хотноо энэ сарын 4-5-нд болсон Ази, Номхон далайн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд амжилттай оролцсон мастер үсчин Х.Болорцэцэгийг Монголын залуучуудын холбоо “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагналаа. 13 орны 300 гаруй үсчин, гоо засалч оролцсон уг тэмцээнд Х.Болорцэцэг эмэгтэй үсний чөлөөт загварын төрөлд хоёр, будагтай үсний загварын төрөлд гуравдугаар байр эзэлсэн юм. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь “Болор” салоны захирлаар ажилладаг.