Монголын орчин үеийн урлаг буюу контемпорари урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 10-нд нээлтээ хийсэн үзэсгэлэн долоо хоног үргэлжилэх юм. Үзэсгэлэнгийн хүрээнд куратор, уран бүтээлч Ц.Цэндпүрэв орчин үеийн урлагийн хөгжлийн талаар чөлөөт өчигдөр ярилцлага хийсэн бол өнөөдөр урлаг судлаач, доктор Ч.Болдбаатар сонирхолтой яриа өрнүүлэх юм байна. Тус уран бүтээлчид дэлхийн урлагийн Олимпод оролцох гэж буй юм.