Дэлхийн хамгийн үнэтэй халаасны цагийг Женев хотноо явагдсан "Sotheby"s" дуудлага худалдаагаар 21,3 сая ам.доллараар зарсан байна.
Энэхүү цагийг 1930-аад онд Нью-Йоркийн банкны эзэн Генри Грэйвсийн захиалгаар Швейцарийн цагны "Patek Philippe" компаний бүтээжээ. Түүнчлэн 24 каратын цэвэр алтаар хийсэн "Graves Supercomplication" нэртэй энэ цаг нь 500 грамм жинтэй бөгөөд 920 эд ангиас бүрддэг энэ цагийг долоон жилийн турш угсарсан аж.