“Гоёл” наадам нь 1988 онд Монголын томоохон үйлдвэрүүдийн Зохион бүтээх товчооны дизайнеруудын бүтээлүүдээр хийсэн бичил шоунаас Монголын хувцас загварын чиг хандлагыг тодорхойлсон наадам болтлоо өргөжсөн байна.
Анхны “Гоёл”-д Үслэг эдлэлийн үйлдвэр, Савхин эдлэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэр, Шилмэл загвар зохион бүтээх төв зэрэг үйлдвэрүүд бүтээлээ толилуулж байсан юм байна. Дизайнер, зохион бүтээгчдийн өөрсдийн идэвхи санаачилгад тулгуурлан Урлал гоо зүйн улсын комисс, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Төв хороо, Монгол телевизийн залуучуудын редакци хамтран зохион байгуулж байсан түүхтэй.
2000 оноос Гоёл наадмын зохион байгуулалтад өөрчлөлт орж анх удаа Топ модель цолыг загвар өмсөгчдөд гардуулж эхэлсэн байна.
Харин 20 дахь удаагаа болох гэж буй “Гоёл-2015” наадмын шалгаруулалт тун удахгүй болох гэж байна.
Гоёл-2015 наадамд оролцох заавар:
Зорилго :
Монголд хувцасны дизайн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж,
Дизайнер, дизайны байгууллага, компаниудыг олонд таниулж алдаршуулах, Шинэ загвар, бүтээлийг болон түүнийг үйлдвэрлэгчдийг сурталчлах, Улмаар үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, Хүн амын хувцаслах соёл,гоо зүйн таашаалд нөлөөлөх
Хугацаа :
2014 оны “Загварын 7 хоног” 11-р сарын 26-наас 12 сарын 1 Гала тоглолт 12-р сарын 3-нд Соёлын Төв Өргөөнд болно.
Уралдаанд оролцогч нь :
11-р сарын 10-ны дотор оролцох тухай мэдэгдлээ
11-р сарын 25-ны дотор оролцох коллекцийнхоо тухай мэдүүлгээ зохион байгуулах комисст өгнө.
Үүнд: Уралдаанд орох бүтээлийн нэр, зураг, тайлбарынхаа хамт оролцогчийн товч танилцуулга
Шилдэг загвар зохион бүтээгч журам :
Нэгдүгээрт:
1.Уралдаанд зөвхөн мэрэгжлийн дизайнерууд оролцоно.
2.Уралдаанд оролцох загвар нь давтагдаагүй цоо шинэ бүтээл байх ба Өдөр тутам, спорт амралтын, - гоёлын, - үндэсний маягийн, уран сэтгэмжийн гэсэн 4 чиглэлээр ирэх оны загварын чиг хандлагыг тусгасан бүтээл байх,
3.Загварын нэг коллекци нь 8- 12 –оос доошгүй загвартай, дизайн, конструкц, технологийн бүрэн шийдэл, гүйцэтгэлтэй байх
4.Оролцогч дизайнеруудын бүтээлүүдийг ирүүлсэн мэдүүлгийг үндэслэн “Загварын 7 хоног”-ийн хөтөлбөр гарах ба түүний дагуу бие даасан шоунууд болно
5.Уралдаанд оролцогч байгууллага, хамтлаг, чөлөөт дизайнеруудыг өөрийн сурталчилгаа, борлуулалтыг хийх бололцоогоор хангана.
Хоёр. Шилдэг загвар өмсөгч
1. 25 –аас доош настай байх
2. Биеийн зөв галбир, хэмжээсүүдийн зөв харьцаатай байх
3. Хувцас загварын суурь мэдлэгтэй, хувцастай харьцах болон биеэ авч явах байдал
Гурав. Шилдэг гэрэл зурагчин уралдаан
1. Мэрэгжлийн ба мэрэгжлийн бус гэрэл зурагчид оролцоно.
2.Уралдаанд 3 төрлийн бүтээл оролцуулна. – хөрөг, загварын зураг, сурталчилгааны зураг
3. Уралдаанд “Гоёл-2015” наадамд оролцож буй дизайнеруудын бүтээлүүдээр уралдааны долоо хоногийн явцад зураг авч боловсруулсан байх
4. Бүтээлүүдийг буцаахгүй.
Дөрөв. Шилдэг гоо засалч /make-up artist/
1.Гоёл наадамд оролцогч дизайнерын шоуны загварт нүүр будалтыг хийж гүйцэтгэсэн байх
2.Тухайн дизайнерын коллекцийн загваруудад тохирсон, өөрийн санааг дизайнерын санаатай уялдуулан будалтыг гүйцэтгэсэн байх
3.Мэрэгжлээрээ ажилласан жил хамаарахгүй
Тав. Шилдэг үсчин / hair dresser /,
1. Гоёл наадамд оролцогч дизайнерын шоуны загварт үс засалтыг хийж гүйцэтгэсэн байх
2.Тухайн дизайнерын коллекцийн загваруудад тохирсон, өөрийн санааг дизайнерын санаатай уялдуулан үс засалтыг гүйцэтгэсэн байх
3.Мэрэгжлээрээ ажилласан жил хамаарахгүй
Шагнал:
-Гран–при Цом, диплом, мөнгөн шагнал Италид уралдаанд оролцох эрх
Шилдэг 4 дизайнер / төрөл тус бүрээр/ Цом, диплом, мөнгөн шагнал
Шилдэг Зохион Бүтээх товчоо, үйлдвэр Цом, диплом, мөнгөн шагнал
Шилдэг залуу дизайнер Цом, диплом, мөнгөн шагнал
-Топмодель цол Цом, диплом, мөнгөн шагнал
-Шилдэг загвар өмсөгч / эмэгтэй, эрэгтэй / Цом, диплом, мөнгөн шагнал
-Шилдэг make-up artist Цом, диплом, Италид уралдаанд оролцох эрх
-Шилдэг үсчин Цом, диплом, Италид уралдаанд оролцох эрх
-Шилдэг фотозурагчин Цом, диплом, Италид уралдаанд оролцох эрх
-Тусгай шагнал Диплом, мөнгөн шагнал