Зохиолч Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч А.Шартолгой шинэтгэн тавьж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин Н.Жанцанноров, зураачаар Н.Содномдорж ажиллаж байна. Жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Сурасадмин хатанд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Лаганад Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ тоглож буй.
Хан хүү Номун Баясгалан өөрийн шадар Лаганы хорт санаагаар гэрээсээ төөрч, номын шидээр хөхөө болон алсад одоод ном эрдмийг хураан буяны зам, мөрийг дагаад ордондоо ирж, оюуны гэгээг түгээн гэгээрэхүйн шидийг үзүүлнэ.
“Саран хөхөө” үндэсний сонгодог жүжгийг энэ долоо хоногт гурван удаа тоглох юм байна. Тухайлбал ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 14-ний 19.00 цагт нээлтээ хийж, амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 15, 16-ны 17.00 цагаас тоглоно.