Нийслэлийн иргэд Ч.Мөнгөндалайг хүлээсэн сэтгэлээ сошиал болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлээд байна. Тэрээр Дархан-уул аймгаас наашаагаа гарсан бөгөөд арваннэгдүгээр сарын 20 гэхэд ирчих болов уу гэсэн таамаг байгаа аж. Одоогийн байдлаар 6 сар аялаад байгаа бөгөөд 5900 гаруй км замыг туулаад байгаа юм. Өдөр бүр өөрийн зураг, мэдээллээ Facebook хуудсандаа постолж байгаа Ч.Мөнгөндалайгийн цаашдийн мөрөөдөл унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялахыг хүсч байгаа гэнэ.