Дуучин Мадонна нандин хувцсуудаа дуудлагаар худалджээ. “Беверли Хиллс”-т болсон дуудлага худалдаагаар 140 гаруй хувцас, хэрэглэлээ зарсан нь 3.2 сая ам.доллар болсон гэнэ. Тэрбээр жүжигчин Шон Пеннтэй 1985 онд гэрлэхдээ гоёсон даашинзаа 81 мянган ам.доллараар заржээ. “Desperately seeking Susan” инээдмийн кинонд тоглохдоо өмсс өн хүрмээ 252 мянган ам.доллараар борлуулсан нь энэ дуудлага худалдаагаар хамгийн үнэд хүрсэн эд гэнэ.
Сонирхуулахад, “Material girl” дууны клиптээ гоёсон даашинз 73 мянган ам.доллар, “Evita “кинонд гоёсон даашинз 15 мянган ам.доллараар зарагджээ. Тэрбээр алдартнуудын хэрэглэж байсан эд зүйлсийн цуглуулгаасаа хүртэл зарсан байна. Тухайлбал, Жонн Ленноны нүдний шил 25 мянган ам.доллар, Эльвис Преслигийн бөгж 57.6 ам.доллар болсон аж.