1970, 80-аад оны залуучуудыг “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаараа байлдан дагуулж явсан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон байна.
Энэ талаар "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, альтернатив Отгоо, нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Сүүлийн үед түүний амьдралд багагүй бэрхшээл тулгарч, өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж. Тиймээс урлаг соёлын одод түүнд зориулан “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ С.Жавхлан, МУАЖ А.Долгор, Төрийн шагналт Төрийн шагналт Д.Сосорбарам зэргээс гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.